Хятад улсад дэгдээд буй аюулт коронавирусээс урьдчилан сэргийлэх, илрэх шинж тэмдгийн талаар Эрүүл Мэндийн Яам, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас зөвлөмж гаргажээ.
- Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх
- Гараа сайтар савандаж угаах, саван, ус байхгүй тохиолдолд спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх уусмал хэрэглэж занших
- Онцын шаардлагагүй бол өвчлөл бүртгэгдэж буй улс оронд аялахгүй байх, ялангуяа БНХАУ руу эмчилгээнд явах гэж байгаа хүмүүс онцгой сэрэмжтэй байх
- Ханиаж найтаах үедээ ам, хамраа таглах, хэрэглэсэн амны цаасыг хогийн саванд хийх
- Бохир гараар нүд, ам, салстад хүрэхгүй байх
- Хаалганы бариул, утас, гар утас, гэрлийн унтраалга, компьютерийн гар, хулгана зэрэг хүний байнга хүрдэг гадаргуу, объектыг байнга цэвэрлэж, халдваргүйтгэх
- Мах өндгийг сайтар болгож идэх
- Мал, зэрлэг амьтнаас хол байх
- Түүхий ус уухгүй байх
- Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх
- Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай