Коронавирусийн халдвараар нийт өвчилсөн хүний тоо 584-т хүрээд байна. Мөн одоогоор нас баралтын тоо 17-д хүржээ. Өчигдөр Замын-Үүдийн хилээр ирж ирсэн 6 настай охиныг ээжийнх нь хамт коронавирусийн халдвартай байж болзошгүй учир тусгаарласан гэх мэдээлэл гарсан. Охиноос шинжилгээ аваад Хөх хот руу буцаажээ. Харин автобусанд хамт явсан 17 хүнийг одоогоор Замын-Үүдийн нэгэн зочид буудалд тусгаарлаад байна.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Одоогоор нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээний хариуг хүлээж байна. Тэр нь коронавирусээр өвчилсөн байх магадлалтай хүнтэй хамт зорчиж байсан тул ийнхүү тусгаарлаад байгаа. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй.
Ухань хотод 17 монгол оюутан бий. Коронавирусийн шинэ төрлийн вирус анх гарсан Ухань хотод 200 гаруй монгол оюутан суралцдаг бөгөөд 17 нь тус хотод байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Тэнд байгаа оюутнуудтайгаа харилцаж, зөвлөгөө өгч байна" гэв.
Дэлхий дахинд | |
Мэдээллийн эх сурвалж | ДЭМБ |
Өвчилсөн хүний тоо | 844 |
Нас барсан хүний тоо | 25 |
Өвчлөл бүртгэгдсэн улс орон | БНХАУ-д 830, Макаод 2, Хонг-Конгд 2, Тайваньд 1, Сингапурт 1, Тайландын Вант Улсад 4, Япон улсад 1, БНСУ-д 1, Непал улсад 1, АНУ-д 1 хүн өвчилсөн. |
Монгол улсад | Шинэ Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй. |
Хэрэгжүүлж буй арга хэмжээ |
|
Сэрэмжлүүлэг:
- Шинэ Коронавирусийн халдварын талаар эрүүл мэндийн байгууллага (www.mohs.mn; https://www.facebook.com/www.mohs.mn/; https://www.facebook.com/eocmohs/ )-аас өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөх, олон нийтийн сүлжээгээр гарч байгаа буруу ташаа мэдээлэлд автахгүй байх
- Өвчлөл бүртгэгдсэн улс, орнуудад аль болох зорчихгүй байх
14 хоногийн дотор өвчлөл бүртгэгдсэн дээрх улс орнуудад зорчсон хүн өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах - Амны хаалт тогтмол зүүж хэвших
- Гараа тогтмол савандаж угаах
- Ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар дарах, эсвэл шууны дотор тал руу ханиах
- Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
- Биеийн дархлаа сайжруулах амин дэм хэрэглэх зэргийг зөвлөж байна.