БНХАУ-д ажиллаж, амьдарч, арилжаа, аялал жуулчлалын шугамаар яваа Монгол Улсын иргэдийн хүсэлтийн дагуу хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулав. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот дахь Консулын газар болон холбогдох байгууллагууд иргэдийг галт тэрэг, автобусаар хилээр орж ирэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Хилээр нэвтрэх иргэдийг нэг бүрчлэн үзлэг шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулж байна. Өчигдөр 400 гаруй иргэн хил нэвтэрчээ.