Энэ жилийн үндэсний баяр наадмын үйл ажиллагааны орлого болох А, Б зөвшөөрөл, тасалбар хэвлэх зардал, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл зэргээс 330 сая төгрөг олохоор төлөвлөсөн байна.
Харин баяр наадмын төсвийн 1,9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 550 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа юм. Наадмын төсвийн дийлэнхийг Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн арга хэмжээнд зарцуулдаг бөгөөд энэ жил 600 сая төгрөгийн төсвийг тусгажээ.
Наадмын бөхийн барилдааны тасалбарын борлуулалт МҮБХ-нд хамааралгүй буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохицуулдаг. Төв цэнгэлдэхэд орох тасалбарыг урьдын адил Соёлын төв өргөөнд худалдана. Өнгөрсөн жилийн наадмын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй байсан.
Үндэсний баяр наадам болохоос хоёр хоногийн өмнө СТӨ-ний кассаар худалдаалдаг бөгөөд энэ жил ч энэ зарчим үйлчлэх юм.