Улсын Онцгой комиссын хуралдаанаар хот хоорондын замыг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн буюу мягмар гарагийн 06.00 цагт нээхээр шийдвэрлэсэн байна.
Энэ удаагийн хурлаар: Тусгаарлах байрны нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, Гадаад улс орнуудад амьдарч буй монголчуудын нөхцөл байдал, Улс хоорондын зорчигч тээврийн хязгаарлалтыг цуцлах эсэх талаар болон нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргаж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй мэдээлэх болно.