Улсын онцгой комисс (УОК)-оос жирэмсэн болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгав.
"COVID-19" тархахаас сэргийлэх зорилгоор гаргасан энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хэрэгжүүлж, 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй болон 50-иас дээш настай ажилтнууддаа цалинтай чөлөө олгосон байна.