Энэ сарын 5-нд Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байгаатай холбогдуулан, хуулиндаа бүх нийтийн амралтын өдөр. Энэ өдөр гэр хорооллын ус түгээх байрууд амарна.
Гэр хорооллын ус түгээх байрууд ердийн цагийн хуваариар бол Пүрэв гарагт амардаг бол энэ долоо хоногийн хувьд Пүрэв гарагт 10:00-14:00 16:00-19:00 цаг хүртэл ажиллаж, харин бүх нийтийн амралтын өдөр буюу Баасан гарагт/2020.06.05/ гэр хорооллын ус түгээх байрууд амрахыг албаны хүн мэдээллээ.
Нийслэл есөн дүүрэгт 800 орчим ус түгээх байр ажиллаж, гэр хорооллын иргэдийг хэрэглээний усаар хангадаг бол Ус сувгийн удирдах газар хоногт 150,000-160,000м.куб цэвэр ус олборлон түгээж, 160,000-170,000м.куб бохир ус татан зайлуулдаг байна.