Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж буй зарим хязгаарлалтуудыг сулруулах талаар мэргэжлийн байгууллагууд судалж байгаа аж.
Хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдэд төрөөс шалгалт нэрийдлээр ажилд нь саад учруулахгүй байх чиглэлийг УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон. Тодруулбал, зарим нэг хязгаарлалтыг сулруулах талаар мэргэжлийн байгууллагууд судалж, саналаа УОК-т оруулан шийдвэрлүүлэх аж.
Аж ахуй нэгжүүдийн ажиллаж буй цагийн хуваарийг 22.00 цаг байгааг 24.00 цаг хүртэл сунгах, зарим үйлчилгээний газрыг нээх талаар холбогдох газрууд ажиллаж байгаа талаар ХМХХ-аас мэдээллээ.