Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн дэмжив. Тодруулбал Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар хотын олон улсын дунд сургуулийн урд байрлах “Суруга партнерс” ХХК-ийн 2.0 га, “Суруга пропертиз”ХХК-ийн 2.0 га газрын эзэмших эрхийг компанийн өөрсдийн хүсэлтийн дагуу дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүлэн өглөө.
Мөн Тэргүүлэгчдийн хурлаар, Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэсгэр дэх АНУ-ын Элчин сайдын яамны урд талд баригдаж буй Улсын төв номын сангийн хэрэгцээнд зориулж Элчин сайдын яамны газрын урд хэсгээс БСШУЯ-нд шилжүүлэхийг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Маршал таун” хотхоны урд талд байрлах Бүгд Найрамдах Казакстан Улсын Элчин сайдын яамны газраас хасч улсын тусгай хэрэгцээнд авахыг тус тус дэмжив.