Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт албан ёсоор 07.00 цагт эхэлж 22.00 цагт өндөрлөнө. Улсын хэмжээнд сонгуулийн санал авах нийт 2,070 байр байна.
Үүнээс 1,619 нь орон нутагт бий бол нийслэлд санал авах 451 байр байгаа юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва УИХ-ын 26-р тойрог Баянгол дүүргийн 8-р хорооны санал авах байранд саналаа өглөө.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр бол иргэдийн төр барьдаг өдөр. Тиймээс сонгогчид иргэний эрх, үүргээ ухамсарлаж, УИХ-ын сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.