2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг автомат системээр тоолох бөгөөд нийслэлд санал авах хэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийн IP камераар тоноглож байна. Хяналтын камер суурилуулах уг ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байгаа юм.
Санал авах 403 хэсгийн хороог камержуулж, санал авах байранд санал хураах, тоолох үйл ажиллагааг баримтжуулна. Хяналтын камер суурилуулах ажилд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас найман баг гарсан бөгөөд өнөөдөр хяналтын камерыг бүрэн суурилуулж дуусгалаа.