ЗОРИЛТОД ӨРХҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Онцгой нөхцөл байдлын үе дэх хүүхэд хүүхдийн аюулгүй байдал, хараа хяналт, болзошгүй осол гэмтэл, эрсдэлт нөхцөл байдалд орохоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн төвийн 6 дүүргээс амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдаж чаддаггүй өрх толгойлсон аав, ээж, нийт 25 өрхийн 1-17 насны 96 хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлж ажиллаа.