Хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гэр бүл, хүүхэд, залвуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.
Энэ жилийн тухай цар тахлын улмаас хүүхдийн баярыг өргөн дэлгэр, олон нийтийг хамарсан үйл ажиллагаан дор тэмдэглэхгүй болхыг хурлын эхэнд санууллаа.
Энэ талаар ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “2020 оны Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг онцлог байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлсэн ч хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ хамт байх боломж тохиож байна гэж эеэрг байдлаар харж болох юм.
Иймээс манай байгууллагаас цар тахалын энэ онцгой цаг үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм.
ГБХЗХГ-аас гаргасан удирдамжийг нийслэл болон орон нутгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүргүүлж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна.
Мөн цар тахлын үед хүүхэд хамгааллын зураглалыг гарган ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, гамшгийн үед хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчлийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах талаар шат дараатай арга хэмжээ зохион байгуулж байна.
Түргэвчилсэн үнэлгээг 109.000 орчим гэр бүлд хийсэн. Эдгээрээс гэр бүлээс өндөр эрсдэлтэй 20.000 гаруй өрх байна. Тэдгээр өрхөд хоол тэжээлийн хүнс өгөх, мөн 4430 өрхөд Дэлхийн зөнтэй хамтран 110 ам.долларын тусламж үзүүлсэн. Агентлагийн зүгээс мөн тусламж үйлчилгээ үзүүлж, нийт дүнгээр 346 сая төгрөгийг зарцуулаад байна.
Нэн шаардлагатай 5574 өрхөд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр саналаа удирдах байгууллагадаа хүргүүлээд байна” гэлээ.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул "Хүүхдийн баярын арга хэмжээг нийслэлд хоёр байгууллага хамтран зохион байгуулдаг. Өнгөрсөн жилүүдэд төв талбай дээр арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол энэ жилийн хувьд хоёр ажлыг төлөвлөж байгаа. Эхнийх нь нийслэлийн Соёл урлагийн газраас 7 цагийн контент бэлтгэж байна. Дараагийн ажил бол хүүхдийн эрхийн талаар ойлголтуудыг олон хүнд хүртээмжтэй байдлаар бэлтгэж хотын гудамж талбай, олон нийтийн сүлжээнд байршуулах ажлыг хийнэ.
Хүүхдийн бэлэг гэхээр хүүхдэд хортой гурван зүйл төсөөлөлд буудаг болсон байна. Тодруулбал, хүүхдийн бэлэг дотор хийжүүлсэн ундаа, чипс, чихэр гурав байдгийг болиулахаар хүүхдэд юу бэлэглэж болох талаар контентыг бэлтгээд байгаа" гэлээ.