Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол ёс заншил, өв уламжлалаа судалж мэдэх, эх орноороо бахархах, хайрлан хамгаалах, хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах, үеийн найз нөхөд, ах дүү нартаа зөв үлгэр дуурайлал үзүүлэх, эерэг зөв дадал зуршилтай хотын соёлтой иргэн болж төлөвшүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “БИ МОНГОЛ ХҮҮХЭД” гар зураг, зохион бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Уралдаан 2 төрөл, 3 насны ангиллаар зохион байгуулагдсан. Уралдаанд 12 төвөөс 90 гаруй бүтээл ирсэнээс 18 хүүхэд шилдэгээр тодорч шагналаа гардан авлаа. Үүнээс:
1. “БИ МОНГОЛ ХҮҮХЭД” бага насны хүүхдүүдийн гар зургийн уралдаанд 43 бүтээл ирсэнээс доорх хүүхдүүд шилдэгээр шалгарлаа.
- Э.Энхдөлгөөн тэргүүн байр
- Ө.Долгион хоёрдугаар байр
- Д.Тэмүүлэн гуравдугаар байр
- Энхболд тусгай байр
- Э.Азжаргал-шагналт байр /дурсгалын зүйлээр шагнагдсан/
2. “ХҮҮХДЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ИЙМ Л БАЙГААСАЙ” дунд насны хүүхдүүдийн эссе бичлэгийн уралдаанд 12 бүтээл ирсэнээс доорх хүүхдүүд шилдэгээр шалгарлаа.
- Г.Гэрэлмаа тэргүүн байр
- Б.Тэргэл хоёрдугаар байр
- П.Мөнхтамир гуравдугаар байр
- Г.Мөнхцацрал тусгай байр эзэлж өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдсан.
3. “ХОТЫН СОЁЛД МИНИЙ ОРОЛЦОО” сэдвийн хүрээнд ахлах ангийн хүүхдүүдийн эссе бичлэгийн уралдаанд 12 бүтээл ирсэнээс доорх хүүхдүүд шилдэгээр шалгарлаа.:
- Н.Номин-эрдэнэ тэргүүн байр
- Т.Урантогос хоёрдугаар байр
- Н.Хурцэцэг гуравдугаар байр
- Ц.Эрдэнэтуяа нар тусгай байр эзэлж өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдсан.
- А.Нарансолонго– шагналт байр /дурсгалын зүйлээр шагнагдсан/
4.“МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ БИ БҮТЭЭНЭ” сэдвийн хүрээнд ахлах ангийн хүүхдүүдийн эссе бичлэгийн уралдаанд 13 бүтээл ирсэнээс доорх хүүхдүүд шилдэгээр шалгарлаа.
- А.Дэлгэрсайхан тэргүүн байр
- Э.Дэлгэрсайхан хоёрдугаар байр
- О.Өсөхбаяр гуравдугаар байр
- Э.Энхжин тусгай байр эзэлж өргөмжлөл, дурсгалын зүйлээр тус тус шагнагдсан.