Үндэсний их баяр наадмын хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг орон даяар 2020 оны 06 дугаар сарын 29-өөс урьдчилан бүртгэж эхэлсэн. Үндэсний баяр наадам болон дүүргүүдийн баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг дүүрэг бүрд цахим системээр бүртгэж байна.
Үндэсний их баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 09-22 цагийн хооронд бүртгэнэ.
Уралдаанч хүүхэд нь:
- 7-оос дээш настай
- Морь унах дадал чадварыг бүрэн эзэмшсэн, морь унах хүсэл сонирхолтой
- Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж “Эрүүл” гэсэн тодорхойлолт авсан
- Уралдаанч хүүхдийн цахим бүртгэлд хамрагдсан
- Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл авсан
- Уяачтай хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар гэрээ хийсэн байх шаардлагатай
Бүртгүүлэхээр ирэхдээ:
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, тодорхойлолт
- Гэнэтийн ослын даатгал хийлгэсэн баримт, гэрээ, дэвтэр
- Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл
- Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай байгуулсан аюулгүй байдлын гэрээ
- Эцэг эх болон уралдаанд оролцож буй уяачийн утасны дугаар, регистрийн дугаар
Гарааны үед хяналтыг хувьд энэ жил коронавируст “КОВИД-19” халдварт цар тахал гарсантай холбогдуулан гарааны үед хүүхдийг төхөөрөмж дээр хянахгүй, картаар хянана. Тиймээс хүүхдүүд маань картаа хаяж, гэмтээж болохгүй.
Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй, картгүй ирсэн, бүртгүүлээгүй хүүхдийг гараанд гаргахгүй. Уралдааны үед гарсан аливаа зөрчлийг илрүүлж, арилгуулах, гарсан зөрчлийг холбогдох хуулийн дагуу шалган шийдвэрлэнэ.
Уралдааны үед хүүхэд амна хаалт хэрэглэхгүй, харин гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед амны хаалт зүүх ёстой.
Эрхэм уяач та хурдан морь унах хүүхдээ заавал бүртгүүлээрэй.