НГБХЗХГ 07 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдөр Туул гол дагуу хөдөлгөөнт эргүүлээр ажиллаа.
Баяр наадмын амралтын өдрүүдэд Туул голын эрэг дагуу амарч, зугаалж буй иргэдэд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн албан хаагчид 09 цагаас 20 цагийн хооронд хөдөлгөөнт эргүүлээр ажиллаа. Хөдөлгөөнт эргүүлээр ажиллах явцад гарсан зөрчилгүй тайван байсан.
Баяр наадмын амралтын өдрүүдэд нийт 2853 сэрэмжлүүлэг тараах материалыг тарааж, 4391 иргэдэд сэрэмжлүүлэг яриаг хүргэн, 852 автомашиныг ногоон бүсээс гарган ажиллаа.