НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдаж, нийт 30.5 сая баримт бүртгэгдэв.
Тохирлоор энэ оны долдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгосон баримтууд дунд сугалаа явуулснаар:
- 30 мянган төгрөгийн азтан -27467
- 100 мянган төгрөгийн азтан -2714
- Нэг сая төгрөгийн азтан -281
- Гурван сая төгрөгийн азтан -24
- Таван сая төгрөгийн азтан - 1 тус тус тодорлоо.
Харин 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Энэ удаагийн сугалаанд нийт 55.8 сая баримт олгожээ.