Ариутгал халдваргүйжүүлэлтийн иж бүрэн майхантай боллоо

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад “Дэлхийн зөн” ОУБ-аас ариутгал халдваргүйжүүлэлтийн иж бүрэн майхныг хүлээлгэн өглөө.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Химийн ажиллагааны салбарын алба хаагчид ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нийслэлийн хэмжээнд тогтмол зохион байгуулан ажиллаж байна гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.