Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлын хүрээнд Хамтарсан багийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, шинэлэг арга барил, сайн туршлагыг харилцан солилцох, нийслэлийн 171 хорооны хамтарсан багийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Асуудал Шийдэл” ур чадварын тэмцээн 2020 оны 11 дүгээр сарын 06 өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулагдлаа.
2 үе шаттай болсон уг ур чадварын уралдаанд мэргэжлийн ур чадвар, багийн хамтын идэвх оролцоотойгоор энэ жилийн тэргүүн байрыг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан баг шалгарлаа.
Удаах байранд өнгөрсөн жил түрүүлж байсан Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны хамтарсан баг шалгарсан бол гуравдугаар байранд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан баг шалгарлаа.
Энэ жилийн шилдэг нийгмийн ажилтнаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан багийн гишүүн нийгмийн ажилтан Э.Одончимэг шалгарлаа.