Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын чиглэлийн дагуу энэ сард БНСУ руу хоёр нислэг үйлдэнэ.
Тодруулбал, энэ долоо хоногийн баасан гарагт болон энэ сарын 31-нд БНСУ-аас иргэдээ татан авах аж. УОК-оос хоёрдугаар сараас эхлэн гадаад руу тогтмол тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж, тусгаарлах байруудыг бэлдэж байна. Нислэгүүдийн зөвшөөрлийг гадаад улсуудаас авахаар хүлээж байгаа бөгөөд үүний дараа хуваарийг олон нийтэд тодорхой зарлана гэдгийг Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.