ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 27-нд хийсэн PCR шинжилгээгээр 25 хүнээс коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 15 202 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 1692 болжээ.