ХӨСҮТ: 61 хүнээс Covid-19 халдвар илэрч, 19 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.02.06/ мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: Өчигдөр  нийт 20853 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд  61 хүнээс халдвар илэрлээ.  Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал буюу  "Арьс шир" компанийн ажилтнууд, Бэлх орчимд байдаг гутлын цех, банк бус санхүүгийн байгууллага, Амгалан амаржих газруудын ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд батлагдсан  голомтот халдварын тохиолдол 1153 болсон бол улсын хэмжээнд 1479  боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд  19 хүн эдгэрсэн. Монгол Улсын хэмжээнд батлагдсан Covid-19 халдварын нийт тохиолдол 1989. Үүнээс 1449 эдгэрсэн.