УОК-ын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээснээр зорчих хөдөлгөөн 3 дахин нэмэгдсэн талаар ТЦА-наас мэдээллээ.
Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор гарах, орох урсгал эрс нэмэгдэж, Налайх дүүргийн Элстийн постын шалган нэвтрүүлэх товчоогоор өнөөдөр 09.00-11.00 цагийн хооронд Улаанбаатар хот руу 56 тээврийн хэрэгсэл, 66 зорчигч нэвтэрсэн бол нийслэлээс 43 тээврийн хэрэгсэл, 56 зорчигчтой гарчээ. Хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор орон нутгийн замд дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг ТЦА-аас сэрэмжлүүлж байна.