Хилийн чанадаас 30243 иргэн эх орондоо иржээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу одоогоор 131 удаагийн тусгай нислэгээр 23 533, ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор 6710 буюу нийт 30 243 иргэнийг татан авчээ.

Харин гуравдугаар сард 12 удаа тусгай нислэг үйлдэхээс дөрвөн удаагийн нислэгээр 533 иргэнээ татан аваад байна. Эдгээр иргэдийн 116 нь бага насны хүүхэдтэй, 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь өндөр настан, 6 нь жирэмсэн, 363 нь бусад шалтгаантай байсныг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.