Өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо хамгийн чухал!
✅Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
✅Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
✅Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
✅Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
Та ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлж иргэний үүргээ биелүүлээрэй.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье!