Дахин санал хураалт ирэх сарын 7-нд болно

Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр цаг үеийн асуудлаар хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын хугацааг наашлуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль энэ сарын 26-нд болсон. Сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар өрсөлдөхөд хэн нь ч олонхийн санал аваагүй.

Тиймээс ирэх сарын 9-нд хоёр дахь шатны санал хураалтыг явуулахаар СЕХ-ноос шийдвэрлээд байв. Гэвч улстөрийн намууд болон холбоодоос тавьж буй шаардлагыг үндэслэн ирэх сарын 7-нд дахин санал хураалтыг явуулахаар товыг наашлууллаа.