Монгол Улс шаардлагатай тохиолдолд хэрэглэх коронавирусний вакцины гуравдугаар тунгийн нөөцийг тавдугаар сарын 20 гэхэд бүрдүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.
Тэрбээр Засгийн газрын ажлын 100 хоногийн тайланг танилцуулах үеэр "вакцины гуравдугаар тун хийх шаардлагатай тохиолдолд нөөцийг хэрхэн тооцож байгаа вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад дээрх хариултыг өгөхдөө, "Гуравдахь тунг шууд хийх эсэх эцсийн дүгнэлтийг ДЭМБ-аас гаргаагүй. Гэхдээ тийм нөхцөл гарч магадгүй талаар ярьж байна. Тиймээс гуравдугаар тунг хийх вакциныг нөөцлөхөөр тооцсон" гэсэн юм.