Улсын хэмжээнд вакцины эхний тунг иргэдийн 96 хувьд хийгээд байна

Нийслэлийн хэмжээнд өчигдөр "Ковид-19" халдварын эсрэг дархлаажуулалтын эхний тунд 1157, хоёрдугаар тунд 2014 буюу нийт 3171 иргэнийг хамруулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 96.7 хувь буюу 921 153 хүн вакцины нэгдүгээр тунг, 51.4 хувь буюу 489 950 хүн хоёрдугаар тунгаар тариулаад байна.

Харин улсын хэмжээнд 1 778 612 хүн буюу 86 хувийг вакцины эхний тунгаар, 643 691 хүн буюу 31.1 хувийг хоёрдугаар тунгаар дархлаажуулаад байна.