Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг долоодугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахтай холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зургаадугаар сарын 27-ны өдрийн 08.00 цагаас долоодугаар сарын 10-ны өдрийн 08.00 цаг хүртэл улсын хэмжээнд түр хугацаагаар зогсоолоо.
Үүнээс өмнө шилжсэн хөдөлгөөний бүртгэлийг улсын бүртгэлийн онлайн системд тусгах, бүртгэлийг баталгаажуулж дуусгах, энэ ажилд хяналт тавьж ажиллахыг нийт сум, хорооны улсын бүртгэгч, аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн иргэний ахлах бүртгэгч нарт үүрэг болгосон байна.