Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өгсөн чиглэлийн дагуу "Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо" ТББ-аас "Дарамтгүй орчинд ажиллацгаая" төслийн хүрээнд ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, хориглох эрх зүйн зохицуулалтын талаарх сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Жендерийн хороо хамтран цахим хэлбэрээр зохион байгуулав.
Сургалтад "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Жендерийн хорооны гишүүн, хуульч О.Ундрахгэрэл сургагч багшаар оролцож “Ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох талаар хууль эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан бөгөөд "Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо" ТББ-аас талархал илэрхийлжээ.