Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид гол усны ослын хоёр дуудлагаар 2 иргэний амь насыг аварчээ.
Тодруулбал, ХУД-ийн 12 дугаар хороо Сонгины амралтын ойролцоо Туул голд 16 настай, эрэгтэй голын салаанд тээглэснийг Аврах ангийн алба хаагчид аюулгүй болгожээ.
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нийслэлийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэлсэн. Сүүлийн өдрүүдэд гол усны ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг ОБЕГ-аас мэдээлэв.
Энэ сарын 10-15-нд Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын 90 гаруй алба хаагч, 20 орчим автомашинтайгаар голын эрэг дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна. Гол усны аюулаас сэргийлэх сэрэмжлүүлгийг 1396 иргэнд хүргэж, 383 ширхэг сэрэмжлүүлэг материал тараан, эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 412 автомашиныг холдуулжээ.