Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 мянга гаруй сорьцод шинжилгээ хийснээс 1811 хүн коронавируст халдвартай нь батлагдлаа.
Эдгээрийн 1806 нь дотоодын халдвар бөгөөд эмнэлгээс шалтгаалсан 5 тохиолдол бүртгэгдсэн бол 983 нь нийслэлд, 823 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Харин 834 хүн сүүлийн 24 цагт эмнэлэг, гэрийн хяналтаас гарснаар нийт хүн эдгэрчээ. Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 15 хүн өчигдөр нас баржээ.