Аравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваарь гарлаа.
Мөн сард нийтдээ 37 удаа нислэг үйлдэх бөгөөд коронавирусний халдвар хамгааллын үйл ажиллагаанаас шалтгаалан зарим нислэгийн цаг өөрчлөгдөж болохыг ИНЕГ-аас мэдээлжээ.
Тусгайлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, коронавирусний халдвар аваад эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд УОК-ын Шуурхай штабаас агаарын тээвэрлэгчид нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой. Тусгаарлан ажиглах байрны хуваарилалтаас илүү тооны зорчигч тээвэрлэж ирсэн тохиолдолд үүсэх зардал, холбогдох арга хэмжээг тухайн тээвэрлэгч хариуцах аж.