Засгийн газрын ээлжит хуралдаанаар, энэ жилийн цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэв.
Коронавирусний халдвар БНХАУ-д анх дэгдэж эхлэх үеэр манай улс Цагаан сарын баяраа бүх нийтээр тэмдэглээгүй. Үүнтэй ижилхэн энэ жил дахин тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж байгааг Шадар сайд мэдээллийн үеэр онцлов.
Европын улс орнууд цар тахал дэгдэж байгаатай холбогдуулан зул сарын баяр, шинэ жилийн баяраа тэмдэглээгүй, хязгаарласан. Мөн Азийн улс орнууд уламжлалт баяр, цагаан сарыг тэмдэглэхгүй байх, олон хүн цугларахгүй байх шийдвэр гаргаж буйг дурдлаа.