ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь ЭМС-ын А/207 тоот тушаалын хэрэгжилтийг хангах, эмч мэргэжилтнүүдэд 2021 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээний амьгүй төрөлтийн бүртгэл мэдээллийг танилцуулах, хэлэлцүүлэх зорилгоор "Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал" сэдвээр 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр цахим хурал зохион байгуулав.
Цахим хуралд 21 аймаг, ЭХЭМҮТ, Налайх, Амгалан амаржих газар, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, аймгийн ЭМГ-ын эх барихын асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, өрх, сумын ЭМТ-ийн эмч, эх баригч нар бүхий 105 эмч, мэргэжилтнүүд Zoom-р холбогдон оролцлоо.
Цахим хуралд “Амьгүй төрөлтийн бүртгэл, мэдээллийн өнөөгийн байдал” ЭХЭМҮТ-ийн ТСА-ны судлаач эмч Г.Батзул, “Амьгүй төрөлтийн үеийн тусламж үйлчилгээ” сэдвээр АУ-ны доктор, клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн эмч Ж.Отгонбаатар мэдээлэл хийлээ.
Энэхүү цахим хурал нь улсын хэмжээний амьгүй төрөлтийн өнөөгийн байдал, төрөлтийн үеийн тусламж үйчилгээнд анхаарах зүйлсийг хэлэлцүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн ач холбогдол бүхий хурал боллоо.