“Арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн-2021” уламжлалт үзэсгэлэн-худалдаа “Мишээл Экспо” төвд гарч байна. ХХААХҮЯ, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооноос хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэн-худалдаа 2006 оноос эхлэн энэ жил 15 дахь удаагаа болж байна.
Арьс шир, ноос ноолуур, хүнс, гоо сайхны үйлдвэрлэлийн салбарын экспортын бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдаа хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус үзэсгэлэн өнөөдөр дуусна.