Tourism Forum 2021: Аялал жуулчлалын салбарыг сэргээх гарцыг тодорхойлоход салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ СЭРГЭЭХ ГАРЦЫГ ТОДОРХОЙЛНО

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг “Шинэ хэвийн байдал - Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриатай зохион байгуулж байна.

Үйл ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасан нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн форумаар аялал жуулчлалын салбар судлаачид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын салбарт ажиллагсад гээд төр хувийн хэвшлийнхнийг нэг дор цуглуулан, цаашдын хөгжлийн шинэ санаа, шийдэл, санал зөвлөмжийг гаргахаараа онцлог, давуу талтай. Аялал жуулчлалын салбарыг сэргээх гарцыг тодорхойлоход салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал" гэдгийг онцоллоо. Иймд бодлого тодорхойлоход салбарынхны нэгдсэн ойлголттой болж, гарч шийдлийг хамтдаа тодорхойлохоор хэлэлцэж байна.