Засгийн газар бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 8.00 цагт эхэлж, 24 асуудал хэлэлцэж байна.

Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцэж байна. Мөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн шинэчлэлт, 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах төсөл, Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах талаар хэлэлцэж буй юм.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг 14.00 цагт танилцуулахаар төлөвлөөд байна.