Тест, ярилцлагын шалгалт авч ажлын байранд шалгарууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мэдээлэл технологи, инновацийн хэлтсийн Программ хангамжийн албаны программистын ажлын байранд 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтын зарыг компанийн www.Ett.mn болон www.Zangia.mn вэб сайт дээр байршуулсан бөгөөд зарын дагуу 5 хүн анкет бөглөж, хүсэлт ирүүлсэн.

2021 оны наймдугаар сарын 30-ны өдөр дээрх хүмүүсээс 4 нь биеэр ирсэн бөгөөд тэднээс тест, ярилцлагын шалгалт авч тус ажлын байранд ажилтанг сонгон шалгарууллаа.