"Чингис хаан" олон улсын нисэх буудал эхний нислэгээ хийж, үүд хаалгаа нээлээ

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

🔹 Нийт санхүүжилт:
65 тэрбум 657 мянган иен (1 их наяд 675 тэрбум төгрөг)
🔹 Төсөл хэрэгжсэн хугацаа:
2013.06 сар (эхэлсэн) 2020.04 сар (дууссан)
🔹 Зорчигч үйлчилгээний терминалын барилгын талбайн хэмжээ:
35,300 м2 (жилд 2 сая зорчигч хүлээн авах боломжтой)
🔹 Хөөрч буух зурвас:
3,600м урт, 45м өргөн, нэг зурвас
🔹 Перрон:
104,200 м2
🔹 Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, шатахуун хангамжийн гидрант системийн байгууламж, ангарын барилга, засвар арчлалтын тоног төхөөрөмжүүд, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, дулаан хангамжийн барилга байгууламж, нисэх буудлын аюулгүй ажиллагааг хангах бусад байгууламжууд
🔹 Төслийн зөвлөх:
“Азүса Сэккэй ХК Ориентал Консалтанс Глобал ХК” түншлэл
🔹 Ерөнхий гүйцэтгэгч:
“Мицүбиши ХК-Чиёода ХК” түншлэл
🔹 Нислэг үйлдэх Авиа компаниуд:
MIAT, Aero Mongolia, Hunnu Air, Eznis Airways LLC, Air China, Aeroflot, Turkish Airlines, Korean Air, Asiana Airlines, Air Busan, SCAT Airlines, Angara Airlines