Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж 42 асуудал хэлэлцэхээр товлосон бөгөөд хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хэлэлцэх юм. Мөн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, хэлэлцэхээр төлөвлөсөн. 

Түүнчлэн Хүүхдийн өвчлөлийн нөхцөл байдал, тусламж үйлчилгээний хүрэлцээ, орны нөөцийн талаар, Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай, Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай зэрэг асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 14.00 цагаас холбогдох сайд нар мэдээлэл хийхээр төлөвлөж байна.