Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас www.igov.mn цахим системээр тусгай зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтаар цацрагийн тусгай зөвшөөрөл авахад ямар баримт бичиг бүрдүүлэх, www.igov.mn цахим системд нэвтрэх, мэдээллээ хэрхэн оруулах, байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлуулахад анхаарах зүйлсийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслав.
Цацрагийн үүсгүүр, рентген аппарат тоног төхөөрөмж ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан найман аж ахуйн нэгж, байгууллагын есөн албан хаагчийг сургалтад хамрууллаа.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр 14 төрлийн үйлчилгээг www.igov.mn цахим системээр үзүүлж байна.