Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 259 иргэн үйлчлүүлсэн байна. Энэ хугацаанд 161 хариутай албан бичиг, 14 өргөдөл гомдол хүлээн авснаас албан бичгийн 45.3 хувь, өргөдөл гомдлын 35.7 хувийг шийдвэрлэж, бусад албан бичиг, өргөдөл гомдол хянагдаж байгаа аж.
Байгууллагад ирүүлсэн албан бичгийн 45.7 хувь нь Дэд бүтцийн хяналтын газар, Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газарт хандсан бол Тамгын газар болон удирдах ажилтнуудад хандсан өргөдөл гомдол 85.7 хувийг эзэлж байна.