П.Дашдаваа: УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТЭЭР КРАНЫ ХИЙЦ, ЭД АНГИЙН ГЭМТЛЭЭС БОЛЖ ОСОЛ ГАРСАН БАЙНА

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутагт кран унаж, замын байгууламж эвдсэн осол гарсан. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваагаас тодрууллаа.

Урин дулааны улирал болж барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд, иргэд техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарах, дотоод хяналт, үзлэг шалгалтыг тогтмол хийх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж аливаа осол эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.