Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Украин улсад 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах энэхүү тусламжийн 150 мянган ам.долларыг НҮБ-ын Тусламжийн сангаар дамжуулж олгох аж. Харин Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоогоор 50 мянган ам.долларыг нь шилжүүлнэ гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.