Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян -2022” өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн аяныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эeрэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриатай зохион байгуулж байна. Нээлтийн арга хэмжээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Үйлдвэрлэлийн ослын нөхцөл байдал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоо, эерэг хандлагыг хамтдаа төлөвшүүлье” сэдэвээр илтгэл тавьсан. Аяны нээлтэд нийт 800 ажил олгогч, ажилтан оролцлоо.