Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “ЗӨВИЙГ ЗӨВЛӨЕ-ЗӨРЧЛИЙГ ЗАСУУЛЪЯ” буюу 4Z арга хэмжээг санаачлан эхлүүлээд байна.
Энэ сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжүүлж буй тус арга хэмжээний хүрээнд Ховд аймгийн нийт сумдын аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам стандартыг сурталчлах, сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулах аж. “ЗӨВИЙГ ЗӨВЛӨЕ-ЗӨРЧЛИЙГ ЗАСУУЛЪЯ” арга хэмжээний зорилго нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад хамтын оролцоог нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа юм.