Засгийн газрын ээлжит хуралдаан 8.00 цагт эхэлж, 30 гаруй асуудал хэлэлцэж байна.
Тухайлбал, Төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх тухай хэлэлцэж буй юм. Мөн Хөгжлийн Банкны чанаргүй зээлийг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын багийн мэдээллийг сонсох аж.