Жайка-ын хэрэгжүүлж буй уг төсөл нь МУ-ын Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 2015 оноос эхэлж байсан бол энэ удаа 2021-2025 хүртэл төслийн үйл ажиллагаанд эмнэлэгийн салбар дээрх сувилахуй, эх барихуй салбар нэмэгдэж, “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэ удаа төслийн багынхан Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон эрүүл мэндийн салбарынхантай уулзаж Булган аймагт уг төсөл хэрэгжих болсон таатай мэдээг хүргэлээ.
Төслийн зорилго нь ерөнхий эмчийн мэргэшил судлал , үндсэн мэргэшлийн сургалтыг орон даяар өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна сувилахуй , эр барихуйн салбарт шинэ сувилагч, эх баригчийг ажлын байран дээр сургаж, дадлагажуулах, сургалтын удирдамж боловсруулах болон сургагч багшийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж , нэвтрүүлэх замаар төгсөлтийн дараах сургалтыг сайжруулж, сувилагч ,эх баригчдыг чадавхижуулах юм.