Мэргэжлийн хяналтын байгууллагад шинээр ажилд томилогдсон улсын байцаагчдыг шударга байдал, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжин, төрийн албаны үнэт зүйлд суурилсан ёс зүйн чиг баримжаа олгох “Шинэ байцаагч” хөтөлбөрт сургалтад хамруулж байна.
Тус сургалтыг МХЕГ, Төрийн албаны зөвлөлтэй хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн “Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд танхим болон цахимаар зохион байгуулж байгаа юм.
Сургалтаар Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа, Архив, албан хэрэг хөтлөлт зэрэг мэргэжлийн сургалт хичээлүүдээс гадна Төрийн албан хаагчийн ёс зүй, чадамжийг сайжруулах талаар мэдээлэл, мэдлэг олгож байгаагаараа онцлогтой.